Дадлага & Тэтгэлэг

Оюутан болон эрдмийн зэрэг горилогч нарт зориулсан Фридрих Эберт Сангийн тэтгэлэг

Бидний хувьд залуу авьяастныг дэмжихэд онцгой ач холбогдол өгдөг. Фридрих Эбертийн Сан нь ажилчны давхаргаас гаралтай авьяаслаг залуу хүмүүсийг суралцах боломжоор хангах, улмаар тэдний ардчиллын оролцоог дэмжихийн тулд одоогоос 90 гаруй жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Ийм ч учраас бид тэтгэлэг олгохдоо суралцагсдын онц дүнг төдийгүй тэдний нийгэм, улс төрийн идэвхийг харгалзан үздэг.

Хэн тэтгэлэг хүсэж болох вэ?

Манай сан улсын болон төр, олон нийтийн өмчлөлийн магадлан итгэмжлэгдсэн их сургуулиудад суралцагсдад тэтгэлэг олгодог. Манай тэтгэлэг бүх мэргэжлийн үндсэн ангид суралцагсад болон эрдмийн зэрэг горилогчдод нээлттэй. Германаас бусад орны оюутнууд тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах үедээ ХБНГУ-ын их, дээд сургуулиудад суралцаж эхэлсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Zur Website der FES-Studienförderung (auf Deutsch)

Дадлага

Та манай сангийн гадаад улс орнуудад явуулдаг үйл ажиллагааг сонирхож байна уу? ФЭС-ийн үйлдвэрчний эвлэлүүд, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудтай хэрэгжүүлдэг хамтын ажиллагааг та дэмжихийг хүсэж байна уу? Та Монголын улс төр, нийгэм, эдийн засаг болон түүхийг мэдэх үү?

Тэгвэл та Фридрих Эбертийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт дадлага хийх хүсэлтээ гаргавал бид хүсэлтийг тань дуртайяа хүлээн авах болно. Харин манай сан таны замын зардал, амьдралын өртөг, эрүүл мэндийн зардал зэргийг даах боломжгүй гэдгийг анхааралдаа авна уу! Дадлагын хугацаа доод тал нь хоёр сар байна.

Дадлага хийх хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү: info(at)fes-mongolia.org.

Фридрих-Эбертийн-Сан
Монгол дахь

С. Зоригийн гудамж
(МУЗН-ийн байр)
Төв шуудан
Шуудангийн хайрцаг – 831
14210 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org


эхлэл хэсэгт буцах