Монгол дахь ФЭС

  • Зураг: Монгол дахь ФЭС

 Фридрих Эбертийн Сангийн үйл ажиллагаа

Монгол Улсад 1990-ээд оны эхэн үеэс улс төр, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээг хамарсан ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явц эхэлсэн. Төв Азийн дийлэнх пост-социалист орнуудтай харьцуулахад Монголд ардчиллын үйл явц амжилттай өрнөсөн. Монгол улсад чөлөөт сонгуулийн үр дүнд засгийн эрх тайван замаар хэдэнтээ шилжлээ. Гэсэн хэдий ч шинэ залуу ардчилсан байгууллагуудын цаашдын төлөвшилд дэмжлэг хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйгаас ихээхэн хамааралтай нүүдэлчдийн уламжлалт соёл, социалист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн болон коммунист төрийн байгуулалтын үлдэгдэлтэй зэрэгцэн шилжилтийн болон шинэчлэлийн үйл явцын дунд нийгмийн бодлогын хамгийн чухал ерөнхий нөхцөлүүд бүрдсээр байна. Монголчууд ардчиллыг тууштай дэмждэг. Улс төрийг тойрсон дуулиан, будлиантай хэргүүд, сонгуулийн бохир кампанит ажлууд улс төрд итгэл алдрах байдлыг нэмэгдүүлж байна.

Өнгөцхөн харахад гажуудалгүй мэт харагдах ардчилсан тогтолцооны хүрээнд монголын эдийн засаг олон жилийн туршид өндөр өсөлттэй байгаа ч ард түмний улс төрд урам хугарах байдал нэмэгдсээр байгаа нь Монголын ардчиллын төлөвшилд тулгарч буй ноцтой сорилт болоод байна.

Нүүдэлчдийн соёл давамгайлсан нийгмээс дэлхий дахины даяаршсан түүхий эдийн эдийн засагтай нягт холбогдсон шинэ нийгэмд шилжсэн огцом шилжилт нь олон хүмүүс, тэдний хувь хүний, эдийн засгийн, улс төрийн орчинд гүнзгий өөрчлөлтийг дагуулсан амьдрaлын хэв маягаа эрс өөрчлөх шаардлагатай нүүр тулж байна. Шилжилтээс бүх хүмүүс хожиж чадаагүй. Ардчилал эрх чөлөөг авчирсан ч олон хүний нийгмийн асуудал улам хурцадсаар байна.

Иймээс шилжилтийн үйл явцыг ардчилсан, нийгмийн шударга ёсыг хангагдсан байдлаар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нь ФЭС-ийн үндсэн зорилго болж байна.

Парламентын ардчилал болон шударга, тогтвортой эдийн засгийг бэхжүүлэхийн төлөө нийгмийн чухал бүтцүүдэд шинэчлэл хийж, ардчилсан төрийн тогтолцоонд итгэх итгэлийг бий болгох ёстой. Ардчилалд итгэх итгэлийг бэхжүүлэхийн тулд иргэдийн улс төрийн шийдвэр гаргалтын үйл явцад оролцох оролцоог дээшлүүлж, иргэний нийгмийн байгууллагуудыг онцгойлон дэмжих шаардлагатай. Үүний тулд бид нэн тэргүүнд эмэгтэйчүүд-залуучуудын оролцоог дэмжиж ажиллаж байна.

Фридрих-Эбертийн-Сан
Монгол дахь

С. Зоригийн гудамж
(МУЗН-ийн байр)
Төв шуудан
Шуудангийн хайрцаг – 831
14210 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org


Биднийг дагаарай!

Биднийг дагаарай!

Цаг үеийн сэдвүүдийн тухай бидэнтэй манай Фейсбүүк хуудсаар дамжуулан санал бодлоо хуваалцаарай.
дэлгэрэнгүй

эхлэл хэсэгт буцах