17.05.2019

Берлинд урьсан дуудлага

Дэлхий нийт үзэл санааны өөрчлөлт рүү шилжиж байна. Бид нэг дэлхий дээр амьдарч байгаа учраас өдөр ирэх тутам хүссэн ч эс хүссэн ч, нэг нэгээсээ улам хамааралтай болж буй. Ийм учраас глобал асуудлыг шийдэхэд ганц ОУБ, тусгаар улс, компани хүчрэхгүй нь ойлгомжтой.

П. Цэцэгбадам, Герман Улс/Берлин хот, 2019.

Гурван сарын өмнө ирсэн утасны дуудлагатай хамт амьдралд минь ховорхон олдох боломж надад тохиолдсон юмОлон улсын залуучуудын арга хэмжээнд оролцохыг санал болгож байна, товч намтраа явуулна уугэсэн байв. Би ч уухайн тас намтар сэлтээявуулж орхилоо. Төд удалгүй Монгол дахь Фридрих-Эбертийн сангаас нэрийг миньдэвшүүлсний дагуу Берлин дэх төвөөс намайг сонгосон байлаа. ИнгээдYoung Global Changers Summer School болон Global Solutions Summit арга хэмжээнд оролцохоор Берлин хот руу хүлгийн жолоо заллаа.

Дээрх хоёр хөтөлбөр нь Global Solutions Initiatitive ОУБ-аас дэлхий нийтэд тулгамдаж буй глобал асуудлуудад бодлогын зөвлөмж өгөх зорилготой томоохон арга хэмжээ юм. Их 20-ын уулзалт энэ жил Японд зохион байгуулагдах гэж буйтай холбоотойгоор дээрх уулзалтаар хэлэлцсэн асуудлууд тус улстай илүү ойр байсан гэж хэлж болно. Ийм учраас хүн амын насжилт, боловсрол болон хөдөлмөрийн ирээдүй, дижитал эрин зэрэг сэдвүүдийг илүүтэй хөндөж байсан юм. 

Таван өдрийн арга хэмжээг нэг бүрчлэн тоочиж бичихээс илүүтэйгээр тоймлох, багцлах байдлаар хувь хүний хувьд сэтгэлд тод үлдсэн таван дүгнэлтийг энд эрэмбэлэн бичихээр шийдлээ. 

“65 улсын 90 манлайлагчаар найзуудынхаа тоог нэмэв”

Young Global Changers Summer School хөтөлбөр нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд энэ жилийн хувьд нийт 3500 оролцогчоос 65 улсын 90 залууг сонгосон гэдэг статистикийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв. Бид эхлээд Берлин дэх Эбертийн сангийн төв байранд бүтэн гурван өдрийн турш эрчимжүүлсэн сургалтанд хамрагдсан юм. Кофены үрээс гарсан хаягдлаар цай, жигнэмэг хийж зараад олсон орлогоороо эргээд тариаланчдыг дэмждэг Япон охиноос эхлээд баячуудын хоолны үлдэгдлийг ядууст хүргэж өгдөг Энэтхэг залуу зэрэг өөр өөрийн гайхалтай түүхтэй манлайлагч залуустай нөхөрлөсөн нь энэ уулзалтын хамгийн чухал ололт байлаа. 

“Дэлхий нийт үзэл санааны өөрчлөлт рүү шилжиж байна”

Бид нэгдэлхий дээр амьдарч байгаа учраас өдөр ирэх тутам хүссэнч эс хүссэн ч,нэг нэгээсээ улам хамааралтай болж буй. Ийм учраас глобал асуудлыг шийдэхэд ганц ОУБ, тусгаар улс, компани хүчрэхгүй нь ойлгомжтой. Харин дэлхий нийтээр нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт “үзэл санааны өөрчлөлт”-ийг бий болгохын тулд хүн бүр хувь нэмрээ оруулахыг уриалж “Paradigm change” гэсэн ерөнхий сэдвийн дор тус арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Жишээ нь, бизнесийн хувьд ашиг олох гэдэг ганцхан зорилготой байвал бүгдэд хүртээмжтэй, тогтвортой, гэрэлтэй ирээдүйн тухай яриад ч нэмэргүй. Харин ашиг олохоос илүүтэй өмнө тулгамдаж буй аливаа асуудлыг шийдэхийн төлөө (social entrepreneurship) үзэл санааны өөрчлөлт хийх шаардлагатайг Харвард, Оксфордын профессорууд нэг бус удаа удаа онцолж байлаа. 

“Ангела Меркел “multilateralism”-ийг тууштай дэмжинэ”

Global Solutions Summit-ийн онцлох нэгэн мөч болох ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн “multilateralism”(олон улсын харилцаанд бүлэг улсууд ижил зорилгын төлөө нэгдэх процессийг хэлнэ)-ийн талаар тавьсан илтгэл оролцогч бүрийн анхаарлыг татаж байлаа. Парисийн хэлэлцээрийг АНУ орхиж гарсан нь, мөн Европын Холбоонд сүүлийн үед үүсээд буй популизм нь multilateralism-д томоохон сорилт болж буйг тэрээр илтгэлдээ онцолсон байв. Хэдийгээр олон  сорилт, бэрхшээлтэй тулгарч байгаа ч ЕХ,тэр дундаа ХБНГУ-ын хувьд бүх оролцогч улсуудад хүртээмжтэй байх ирээдүйн төлөө бусдыгаа түүчээлсээр байх болно гэдгээ чилтгэлдээ тодотгосон байлаа. 

“Хэлэлцүүлэг бүрт тэгш оролцоог чухалчилж байлаа”

Global Solutions Summit-ийн хувьд бүтэн хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд 160 панелист болон илтгэгчийг урьж, 100 гаруй орны 1200 оролцогчийг нэгэн зэрэг хамруулж байсан нь ихээхэн сонирхол татав. Өглөөнөөс орой болтолзай завсаргүй үргэлжлэх тус арга хэмжээний үеэр цагт 5 салбар хэлэлцүүлгийг нэгэн зэрэг зохион байгуулсан нь оролцогчдод өөрийн сонирхол дээр тулгуурлан сонголт хийх боломжийг олгож байлаа. Хэлэлцүүлгүүд дунджаар 50 минут үргэлжлэх бөгөөд эхний 40 минутанд 4-5 панелист саналаа хэлж, дараагийн 10 минутанд оролцогчдын асуултанд хариулж, үлдсэн 10 минутанд дараагийн хэлэлцүүлэг рүү яаравчилж байв. Дэлхийн өнцөг булан бүрээс өөр өөр хэл,соёлтой хүмүүс цугларсан ч гэлээарьс өнгө, гарал үүсэл, мэргэшсэн чиглэл зэрэгт ямар чялгаваргүй хандаж, хэлэлцүүлгийн ширээнд урьж байсан нь тун авууштай санагдаж байлаа.  

10 дэд сэдэв+3 үндсэн малгай=Залуусын дуу хоолой

90 залуу манлайлагчид маань доорх сэдвүүдээс гадна үндсэн гурван төслийн багт давхар хуваагдсан юм. 

  • Тогтвортой хөгжлийн зорилт болон эрүүл мэндийн глобал хүртээмж
  • Олон улсын санхүүгийн тогтвортой бүтэц
  • Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн нөлөө ба санхүүжилт 
  • Африк тивтэй хамтран ажиллах нь 
  • Нийгмийн нийцэл ба олон улсын засаглал
  • Дижитал эрин дэх боловсрол болон хөдөлмөрийн хэтийн төлөв
  • Худалдаа, хөрөнгө оруулалт, татварын хамтын ажиллагаа
  • Жижиг, дунд үйлдвэрийн бодлого
  • Хүн амын насжилт болон эдийн засгийн үр нөлөө гэсэн сэдвүүдээс сонгож өөрийн багт орж ажиллахаас гадна засаглал, хэвлэл мэдээлэл, бизнес гэсэн үндсэн гурван малгайн дор баг болж хуваагдсан юм. Үйл ажиллагааны төгсгөлд баг тус бүр өөрийн зөвлөмжийг гаргаж танилцуулсан.
Төслийн баг, Берлин хот, 2019. Зургийг П. Цэцэгбадам

“Баярлалаа, Фридрих Эбертийн Сан”

Үүнээс гадна networking хийх боломж болон Европын улсуудын соёлын ялгааны талаар бичих нь илүүц гэж бодлоо. Ямартай ч харвасан сум шиг өнгөрсөн 5 өдрийн арга хэмжээ аливаа асуудлыг өргөн хүрээнд  харах, глобал агуулгаас үндэсний асуудал руу өнгийх, өөрийгөө бас эх орноо ямар түвшинд байгааг ойлгох ухаарал, эргэцүүлэмж, харьцуулалтаар дүүрэн өнгөрсөн юм. Энэхүү гайхалтай боломжийг олгосон тус арга хэмжээний мэдлэгийн түншээр ажилласан Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийлс Хегевиш тэргүүтэй хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж энэхүү тэмдэглэлээ өндөрлөж байна. 

Илүү сайхан, илүү тогтвортой ирээдүйн төлөө үзэл санааны өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе!

###

Залуучуудын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Та дараахь хаягаар  contact Фридрих-Эбертийн сантай холбогдоорой.  

Фридрих-Эбертийн-Сан
Монгол дахь

С. Зоригийн гудамж
(МУЗН-ийн байр)
Төв шуудан
Шуудангийн хайрцаг – 831
14210 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org


эхлэл хэсэгт буцах