13.06.2018

ФЭС-гийн дарга Күрт Бек Монгол Улсад айлчиллаа

Фридрих-Эбертийн Сан (цаашид ФЭС) нь хорь гаруй жил Монгол улсад Ардчилал, Шударга Ёс, Энх тайвныг бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулж ирлээ. ФЭС-ийн дарга Күрт Бек тус сангийн Монгол улсад явуулж буй үйл ажиллагаатай танилцав.

ФЭС-гийн дарга, ХБНГУ-ын Райнланд Фалц муж улсын ерөнхий сайд асан Күрт Бек

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Лу.Болд нартай хийсэн ярилцлагын үеэр тэд ФЭС-гийн ардчилсан үндсэн хууль батлах, улс төрийн намуудын ардчилал, нийгмийн баримжаат төрийн хөгжилд оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэв. Күрт Бек Монголын ардчиллын цаашдын хөгжилд ФЭС-гийн дэмжлэг хэвээрээ байх болно гэдгийг батлан илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ФЭС-гийн дарга Күрт Бек нар ФЭС болон Монгол Улсын засгийн газрын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа.

Дэвшилтэт улс төрийн намууд болон Үйлдвэрчний Эвлэл нь ФЭС-гийн чухал түншүүд юм. ФЭС-гийн дарга Күрт Бек, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар дэвшилтэт улс төрийн намууд ирээдүйд амжилтаа хадгалахын тулд гишүүнчлэлтэй, бодлогын намууд байх ёстой гэдэг дээр санал нэгдэж байв. ФЭС нь дэвшилтэт улс төрийн намуудын дотоод ардчилал ба бодлого хөтөлбөрийг боловсронгуй болгох үйл хэрэгт дэмжлэг үзүүлдэг.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ФЭС ардчилсан шилжилтийн үеэс эхлэн МҮЭХ-г олон талаар дэмжиж ирсэнд талархал илэрхийллээ. Үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтыг эдийн засгийн бүх салбарт дэмжих мөн олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгуулагууд болон монголын үйлдвэрчний эвлэлүүд хоорондын сүлжээг бэхжүүлэх нь ирээдүйд ч ФЭС-гийн үйл ажиллагааны нэгэн чухал салбар хэвээр байх болно.

ФЭС-гийн дарга Күрт Бек уул уурхайн дараа хоёрдугаарт ордог эдийн засгийн чухал салбар болох “Говь” ноолуурын үйлдвэртэй танилцах үеэр “Үйлдвэрлэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б. Батчулуун тус салбарын өдөр тутмын үйл ажиллагаа болон хувийн секторын үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны өмнө тулгамдаж буй сорилтуудын талаар мэдээлэв. Мөн германд төгссөн шинжлэх ухаан, эдийн засаг, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд Герман, Монголын нягт хамтын ажиллагаа болон иргэний нийгмийн байгууллагууд хоорондын идэвхтэй харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Айлчлалын төгсгөлд ХБНГУ-ын элчин сайдын яамны урилгаар хүлээн авалтад хүрэлцэн ирсэн ФЭС-гийн найзууд, түншүүд, ФЭС-гийн сангийн тэтгэлгээр магистр, докторын зэргээ хамгаалсан эрдэмтэн, судлаачид мөн Монгол-Германы хамтын ажиллагаа, иргэний нийгмийн байгууллагууд хоорондын харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэж байлаа.

Фридрих-Эбертийн-Сан
Монгол дахь

С. Зоригийн гудамж
(МУЗН-ийн байр)
Төв шуудан
Шуудангийн хайрцаг – 831
14210 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org


эхлэл хэсэгт буцах