25.05.2021

Хямралын үе

Коронагийн цар тахал манай дэлхийг арилшгүй ул мөр үлдээн өөрчлөх болно. Харин хямралууд нь өнөөгийн цаг үеийн нэгэн тогтмол хэмжигдэхүүн болоод байна.

  • Photo: Batbold Yondonrenchin, FES Mongolia

Коронагийн хямрал дэлхий дахиныг амьсгал түгжин түгшиж суухад хүргэлээ. Өнөөгийн бидний амьдрал асар хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Хуучин мэдээжийн байсан зүйлс завины хитэг давуулан ус руу шидэгдсэн мэт алга болж дасал болсон, мэдээжийн дүрэм журмууд хүчингүй болж гүйцэтгэх засаглалынхан дайны дараах үеийнхний хувьд төсөөлшгүй хязгаарлалтуудыг баталлаа. Энд хэлэх нэг зүйл бол орчин үеийн капиталист нийгэмд хямралууд нь огт танигдаж мэдэгдээгүй байсан шинэ содон зүйл огт биш. Харин ч эсрэгээрээ: Хямрал өнөөгийн бүх үед байсан, цаашид ч байсаар байх байнгын зочин. Шинэ үеийн өнгөрсөн хугацаанд хямрал шиг улс төр, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэлэлцүүлгийг тодорхойлсон өөр ойлголт байхгүй гээд хэлчхэд хилсдэхгүй. Хямралын оношилгооны дараагаар тодорхой хэмжээнд байнга эдийн засгийн сэргэлтийг дагуулдаг. Хямралын тухай ойлголт орчин цагийн бүх үеийг тодорхойлж ирсэн учраас түүхч Райнхард Козеллек нэгэн удаа "хямрал нь шинэ цагийн бүтцийн гарын үсэг" нь юм хэмээн нотолж байжээ. Сүүлийн 20 жилийн хямралын чухал үзэгдлүүдийг тоймлон үзвэл эндээс хямралын тухай ойлголтын түгээмэл шинж тодорхой харагдана. Хямралын тухай ойлголтууд: Цагаачлалын хямрал , банк, санхүү, эдийн засгийн хямрал, төрийн өр, еврогийн хямрал, ардчиллын хямрал, улс төрийн /ард түмний/ намуудын хямрал, нийгмийн баримжаат төрийн хямрал, хэвлэл мэдээллийн хямрал, боловсролын хямрал, хүн ам зүйн хямрал, эсвэл сүүлийн үеийнхээс нь нэрлэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ноёлж буй цаг уурын хямрал гэх мэт. Дээрээс нь нэмэгдээд хүмүүнлэгийн хямрал, дайныг мөн хямрал гэдгээр нь мэдэрдэг гэх мэт. Мөн түүнчлэн харилцааны, гэрлэсэн хосын, эсвэл гэр бүлийн хямралууд хувь хүний түвшинд бол сэтгэл гутрал, хамаг хүч тамир барагдан бие гэнэт сульдах, амьдралын дунд үеийн хямрал гээд олон хямрал бий. Эдийн засгийн зарим нэг салбар, эсвэл компаниуд, тамирчид, спортын холбоод үр дүнгийн хямралд харин ч нэг хэмнэл алдахгүй дээ гэсэн шиг байнгын хямралд оршино. Эндээс харахад хямралын тухай ойлголт олон төрлийн үзэгдлийг ангилахад ашиглаж байна. Ер нь хямрал гэж чухам юуг хэлдэг юм бэ? Энэ олон төрлийн үзэгдлийг ангилж шошго наахад хямралын тухай ойлголт ямар үүрэгтэй юм бэ? Өнөөгийн коронагийн хямрал тэгвэл юугаараа онцгой, тусгай, хосгүй юм бэ?

Хямралын тухай ойлголт нь эртний грекийн үеэс өнөөг хүртэл урт удаан хугацаанд уламжлагдан иржээ. Хямрал гэдэг үгийн тодорхойлолт нь эртний грекийн нэр үг Крисис гэдэг нэр үгнээс гаралтай. Крисис гэдэг үгийг хэрүүл, тогтоол, ялгаа, шийдвэр эсвэл эргэлтийн цэг хэмээн орчуулж болно. Эртний грекийн үед хямралын тухай ойлголт үндсэндээ анагаах ухааны салбарт хэрэглэгдэж өвчний үйл явцын шийдвэрлэх үе буюу үхэл, амьдралыг шийдвэрлэх мөчийг тодорхойлж байв. Нийгмийн өөрийн мэдрэмж ба өөрийн тодорхойлолтын ангиллын хувьд бол хямралын тухай ойлголт нь орчин үеийн нийгмийн нэгэн үзэгдэл юм. Нэн ялангуяа 19-р зууны үеэс хойш орчин цагийн дэс дарааллаар бол орчин цагийн нэгэн үндсэн санаа болтлоо хөгжжээ. Хөгжлийн явцад хямралын тухай ойлголтыг эхлээд улс төрийн хожим нь нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбож иржээ.

Хямралын шошгыг нийгмийн асуудлын хурцатгасан хэлбэрээр, сүржин байдлаар, асуудлын гол гогцоо болгон нийгмийн анхаарлыг хандуулдаг тодорхой хэрэгсэл болгон ашигладаг. Хямралын тухай ойлголт нь утга зүйн хувьд олон салаа утгатай, олон талт байдал, олон өнцөгт байдлыг болон бусад ойлголтуудтай холбогдох чадварыг агуулж байдгаараа бусад ойлголтуудаас онцгой юм.

Эдгээр шинж чанар нь хямралын тухай ойлголтыг сонирхол татсан ойлголт болгож чухам энд уг ойлголтыг өдөр тутмын ярианы хэлэнд болон шинжлэх ухааны үндсэн ойлголтын статустай болгодог шалтгаан нь оршдог.

Хямрал амьдралд хэвшил болсон дадал туршлага, сурч дадсан дүрэм журам, үйл ажиллагааны дасал болсон хэлбэр, сэтгэлгээний арга барил, бүтэц, тогтсон дэглэмийг донсолгож төөрөгдөлд оруулдаг.

Хямралууд нь зарчмын хувьд хэвийн байдлаас гажсан гажуудалтай холбоотой байдаг бөгөөд хямрал нь хэвийн, асуудалгүй, саад тотгоргүй хөгжлөөс гажсан хүсээгүй, төлөвлөөгүй гажуудал юм. Хямралууд нь анхны, дадал хэвшил болсон хөгжлийн арга барилаар даван туулах боломжгүй үйл явдал, үйл явц, онцгой нөхцөл юм. Хямрал нь амьдралд хэвшил болсон дадал туршлага, сурч дадсан дүрэм журам, үйл ажиллагааны дасал болсон хэлбэр, сэтгэлгээний арга барил, бүтэц, тогтсон дэглэмийг донсолгож төөрөгдөлд оруулдаг. Хямралын шинж чанар нь тодорхой хүрээнд удирдлагаас байнга алдуурч байдгаар илэрхийлэгддэг. Хямралыг хяналтдаа бүрэн оруулсан түүх байхгүй. Юүрген Хавермасын оновчтой тайлбарласнаар хямралууд нь "нэг субьектын тусгаар байдлаас нэгэн хэсгийг нь булааж байдаг обьектив хүчтэй" төстэй юм.

Хямрал дэгдэхэд тухайн хямрал ямар тодорхой үр дагавар, хор хохирол дагуулах вэ? Хямралын үед ямар тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ? гэдгийг тогтоох ямар ч боломжгүй гэдэг нь батлагдсан зүйл. Хямралууд тодорхой бус, баталгаагүй, эргэлзээтэй байдлын системчлэгдсэн, зовлонтой мэдрэмжийг төрүүлж байдаг. Ерөнхий тодорхойлолт ёсоор бол хямралууд нь зарчмын хувьд нээлттэй буюу яах нь тодорхойгүй гарц бүхий шийдвэр гаргалтын хурцадмал үе юм. Хямрал бол өөр хоорондоо томоохон ялгаатай хөгжлийн боломжуудыг агуулсан, нээлттэй ирээдүй рүү чиглэсэн шилжилтийн үе онцлог шатууд юм.

Хямралууд ямар ч эргэлзээгүйгээр гамшиг эсвэл нуралтад хүргэж чадна. Гэхдээ хямралууд заавал сөрөг буюу муугаар төгсөх албагүй, эргэлтийн цэг рүү хүрэх замыг зааж хүнд нөхцөлийг даван туулах, нөхцөл байдлыг илүү сайжруулах зам руу хөтлөх ч боломжтой. Хямрал гэж бичдэг хятад үсгүүдийн нэг үсэг нь "аюул" буюу "эрсдэл"-ийг илэрхийлдэг бол нөгөө үсэг нь "боломж", "далим" гэдэг хоёрдмол утгыг илэрхийлдэг.

Үр дагаварт нь хямралыг даван туулахын тулд ямар хариулт өгөх вэ? ямар арга хэмжээнүүд тохиромжтой, зохистой вэ? гэдэг асуултад хэзээ ч баталгаатай, тодорхой хариулт байдаггүй.

Хямралын талаар дараах ерөнхий зүйлс тодорхой болоод байна. Үүнд: Эцэст нь хэлэхэд хямралыг даван туулахын тулд ямар хариулт өгөх вэ? ямар арга хэмжээнүүд зохистой, оновчтой, зохист харьцаатай вэ? гэдэг нь тодорхой, баталгаатай байсан түүх байхгүй. Хямрал бүр өөрийн онцлогтой, тухай үеийн нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэр гаргах хэрэгцээ, өөр өөр үйл ажиллагаа явуулах дарамтаас шалтгаалаад хямралаас хамгаалах эсвэл хямралыг даван туулахын тулд маш онцлог үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Гэхдээ хямралаас зайлсхийхийн тулд мөчлөг сөрсөн арга хэмжээ байх уу? Ноцтой хямралд хүргэхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ байх уу? Эсвэл өнөөгийн коронагийн хямрал шиг эхлээд ноцтой хямрал нөмөрсний дараагаар тухайн хямралыг даван туулахын төлөө авч хэрэгжүүлэх арга хэмжээ байх уу? гэдгээс хамааран маш онцлог арга хэмжээ байдаг.

Ковид-19-өөр өвдсөн, эс өвдсөн, баян уу? ядуу юу? хөгшин үү? залуу юу? эрэгтэй юү? эмэгтэй юү? эсвэл өөр элдэв янзын учир шалтгаантай юу? үгүй юү? гэдгээс үл хамааран: коронагийн хямрал, хямралын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс бүгдээс нь зайлсхийх ямар ч боломж байхгүй.

Хямрал бол шилжилтийн ба өөрчлөлтийн онцлог үе гэдэг тодорхойлолт ёсоор хямралууд нь төгсгөлтэй бөгөөд цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байдаг. Тухайн хямрал цаг хугацааны хувьд удаан үргэлжилж болох ч хямрал статусын хувьд хэзээ ч удаан хугацааных, эсвэл хэвийн нөхцөлтэй адилхан нөхцөлтэй байдаггүй. Хэрвээ хямрал байнгын нөхцөл байсан бол хямрал гэдэг ойлголт хэрэггүй болно. Тэгвэл хямрал хэвийн нөхцөл хоёр адилхан байхсан. Хямралыг нийгмийн хөгжлийн салшгүй нэгэн хэсэг гэж үзвэл хямрал хэвийн, өдөр тутмын үзэгдэл байхсан. Гэсэн хэдий ч хямрал нь цаг хугацааны хувьд хязгаарлагдмал, хэвийн бус, хүсээгүй, төлөвлөөгүй онцгой нөхцөл байдал юм. Ийм учраас хямралыг хэвийн хэвийн бус байдал хэмээн" тайлбарлаж болох юм. Бүх цаг үед, байнга хямралтай байсан ч өнөөгийн коронагийн хямрал урьд өмнө тохиолдож байгаагүй, олон талаас нь харахад бусад хямралтай ижил төстэй зүйлгүй хямрал юм.

Нэгдүгээрт: Ковид-19 нь шинэ төрлийн өвчин, уг өвчнийг үр дүнтэй эмчлэх эм байхгүй, эсвэл урьдчилан сэргийлэх тарилга байхгүй учраас. Энэ өвчин хэр удаан гаарах вэ? яаж ялах вэ? гэдгийг хэн ч мэдэхгүй. SARS-Co-V-2 вирус тархсанаас хойш богинохон, урт биш цаг хугацаа өнгөрсөн учраас өвчний явц, төгсгөл үеийн талаар баталгаатай, шинжлэн ухааны мэдлэг дутмаг. Мөн уг өвчний халдвар авсны дараагаар дархлаатай болох эсэх тодорхой бус. Энэ бүхэн маш хүнд итгэлгүй байдлыг төрүүлж байна.

Хоёрдугаарт: Вирусийн тархалтыг хязгаарлахын тулд нээлттэй, либерал ардчилсан орнуудад ердийн үед бол боломжгүйд тооцогдох, урьд өмнө огт хэрэгжүүлж байгаагүй олон нийтийн амьдралыг хязгаарласан арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа учраас. Ардчиллыг төрийн болон амьдралын хэлбэрийнх нь хувьд ардчиллын тусын тулд засах залруулах боломжгүй хохирол учрахаас нь өмнө эдгээр арга хэмжээ удалгүй цуцлагдана хэмээн найдаж байна.

Гуравдугаарт: дэлхий дахины болон нийт эдийн засгийн бодит хямрал нэрвэсэн учраас. Хэдийгээр арга хэлбэр нь өөр өөр байлаа ч энэ хямралд бүгд өртөж байна. Ковид-19-өөр өвчилсөн эсэх, баян уу? ядуу юу? хөгшин үү? залуу юу? эрэгтэй юү? эмэгтэй юү? гэдгээс үл хамааран коронагийн хямрал, хямралын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс бүрэн зайлсхийх ямар ч боломж хэнд ч байхгүй, бүгд өртөж байна.

Дөрөвдүгээрт: эрүүл мэндийн үр дагаврын зэрэгцээ одоогоор цаашид яаж өрнөхийг нь таамаглан хэлэх боломжгүй эдийн засаг, нийгэм, улс төрийн ноцтой үр дагаврууд авчрах тодорхой учраас. Энэ хямрал бол амьдралыг коронагийн өмнөх ба коронагийн дараах үе гэдэг хоёр хэсэгт хуваагаад байна. Одоогийн байдлаа баталгаатай хэлж чадах зүйл бол: Өдгөө хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр удаан үргэлжилнэ, тэр хэрээр нийгэм, эдийн засгийн донсолгоо илүү гүнзгий, өргөн хүрээтэй байх болно.

Германд тохиогоод буй коронагийн хямрал 2008\2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас илүү ноцтой хохирол учруулах болно гэдгийг урьдчилан таамаглахын тулд заавал зөнч байх шаардлагагүй.

Германд тохиогоод буй коронагийн хямрал 2008\2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас илүү ноцтой хохирол учруулна гэдгийг урьдчилан таамаглахын тулд заавал зөнч байх шаардлагагүй. Энэ хямрал улс төрд мөн гүнзгий суурь өөрчлөлтүүдийг дагуулах болно. Даяаршлын зэрэг, эдийн засаг ба улс төр хоорондын харьцаа, төрийн үүрэг, төрийн мэдэлд буцаан авах, бүгд найрамдах улсын бүтэц, амьдралын үндсэн дэд бүтцийн хувьчлал, эрүүл мэндийн системийг эдийн засагжуулах: Маш олон зүйл энэ хямралын нөлөөгөөр жин дээр тавигдаж шинээр дэнслэгдэх болно. Коронагийн дараах дэлхий коронагийн өмнөх дэлхийгээс өөр дэлхий байх болно. 

Германы эрүүл мэндийн систем коронагийн өвчлөлийн эпидемик, тэсрэлт хэлбэрийн явцаас үүдэлтэй сорилтуудыг давж гарах тэнхээтэй эсэхээс олон юм шалтгаалах болно. Улс төр, хямралын штабуудад хариуцлага хүлээгчдийн эрүүл мэндийн үйлчилгээ гэнэтийн доройтолд орох бий хэмээн санаа зовниж байгааг италийн Ломбардей-ийн эмнэлгүүдийн дэлхийг донсолгосон зургуудаас ойлгож болно. 2015 онд тохиосон цагаачдын үерийн дараагаар төр чадамжгүй гэдгээ харууллаа, хяналтаа алдлаа гэдэг яриа олонтоо сонсогдож байсан. Коронагийн хямралын эхэн үед төр иргэдээ хайхрахгүй орхилоо гэдэг мэдрэмж нь төрж байсан нь удаан үргэлжилсэн бол улс төрчид, улс төрийн намууд, төрийн шат шатны хяналтын байгууллагуудын хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдал өргөн хүрээнд хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг сулруулах байлаа. Германы ардчиллын иргэдээ хамгаална гэдэг амлалт, германы үндсэн хуулийн үндсэн эрхүүдийн тухай бүлгийн дагуу байгуулагдсан бүтцүүдийг Хятадын коммунист намын ноёрхогчдын эрх мэдлээ хамгаалахын төлөө гаргаж буй хүчин зүтгэл, баталгаа өгсөн амлалт хоёрыг хооронд нь харьцуулах боломжгүй юм. Бээжингийн дэглэм коронагийн хямралын үед иргэдээ төлөөлөн иргэдийнхээ дээгүүр шийдвэр гаргаж эзэрхэг, албадлагын арга хэмжээнүүд авч асуудлыг цэвэр төрөөс шийдвэрлэх амлалтыг өгч байлаа. Энэхүү загварыг манай барууны-төлөөллийн ардчилалд хэрэглэх боломжгүй юм. Бид цэвэр ардчилсан замыг олох ёстой. Өнөө үед хувь хүн бүрээс түүний биеэ авч явах байдлаас хамаарч байна. Энэ нь ардчиллын анхдагч бүтэц юм. Иргэн бүр ухамсарт үйл ажиллагаагаараа хямралын болон түүхийн явц хэрхэн өрнөхийг хамтдаа тодорхойлох болно.

Өнөөгийн хямрал ардчиллыг бэхжүүлэх, хүмүүсийн эрхийг хангах, хямралын эсрэг хийх тэмцлийг төрөөс иргэний нийгэм рүү шилжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой. Германы эмнэлгүүдэд эмх замбараагүй байдал үүсэж олон нийтийн амьдралын үндсэн хангамжид доголдол, тасалдал үүсдэг юм гэхэд эсвэл германы улс төр германчуудад тун удалгүй алхам алхмаар нийгмийн хэвийн байдалд шилжих, олон нийтийн амьдрал хуучин хивэндээ орох, эдийн засгийн үйл ажиллагаа ба дунд сургуулиуд, их дээд сургуулиуд дахин нээгдэх хэтийн төлөвийг бүрдүүлж чадахгүй бол ноцтой үр дагавар бүхий олон нийтийн санаа бодол, төр ба ардчиллын хууль ёсны эс хүлээн зөвшөөрөгдөх байдал эргэхийг үгүйсгэх аргагүй юм.

 

Зохиогч Жорис Стег

Жорис Стег нь Бергийн Вүпперталийн их сургуулийн "улс төрийн социологи"-ийн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан юм.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

Фридрих-Эбертийн-Сан
Монгол дахь

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org


эхлэл хэсэгт буцах