03.06.2020

Задралын галыг өдөөгч

Нийтийг хамарсан хямралд нийтээрээ нэгдсэн хариулт өгөх ёстой юу? Тодорхой бус байна. Корона олон улсын дэглэмийн задралыг хурдасгах болно.

Picture: Chinneeb, Mongol tug in Sukhbaatar Square, wikipedia.org, CC-BY SA 3.0

Коронагийн цар тахлын эсрэг хийж буй дэлхийн дахины тэмцэлтэй өөр нэг маргаан давхцаж байна. Дэлхийг яаж засаглах вэ? Коронагийн хямрал, дэлхийн засаглалын талаар хоорондоо өрсөлдөгч хоёр өөр яриа хөөрөө дэлхий дахинд ам дамжин тархсаар байна. Цар тахалтай хийх тэмцэл нөгөөдөхөөсөө илүү ач холбогдолтой байх нь мэдээж. Гэсэн ч дээрх хоёр ам дамжсан ярианы аль нь биеллээ олох вэ? гэдэг асуултад өгөх хариулт өргөн хүрээг хамарсан үр дагаврыг авчрах болно.

Дэлхий дахиныг хамарсан эрүүл мэндийн хямрал нь олон талт харилцаа буюу мультилатерализм чухал, харин үндсэрхэг үзэл, бусад орнуудаас тусгаарлах үзэл аль аль нь айлгаж байгаад эндүүрэл рүү хөтөлдөг юм гэдгийг эхний яриа тов тодорхой бөгөөд ямар нэгэн салаа утгагүйгээр хэлээд өглөө. Цар тахлын эсрэг хийж буй тэмцэл нь илүү ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Гэсэн ч дээрх хоёр ам дамжсан ярианы аль нь биеллээ олох вэ? гэдэг асуултад өгөх хариулт асар их үр дагаврыг дагуулах болно. Харин хоёрдох яриа эсрэгээрээ: Даяаршил, хилийн нээлттэй байдал нь улс орнуудыг вирус болон бусад аюул, заналхийлэлд өртөмтгий болгож байна. Нийлүүлэлтийн сүлжээнүүд болон амь нас, амьдралыг аврах хамгаалалтын хэрэгслүүдэд хяналт тогтоохын төлөө улс орнуудын хооронд явагдаж буй өнөөгийн тэмцэл нь: улс орон бүр эхлээд амиа аваад явчих чадалтай байхыг шаардаж байна гэдгийг харууллаа хэмээн нотолж байна. 

Эхний лагерийн төлөөлөгчид цар тахал нь өдгөө дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй аюул заналхийлэлд нэгдсэн хариулт өгөхийн тулд улс орнууд хамтран ажиллах ёстой гэдгийг харууллаа хэмээн үзэж байгаа бол хоёрдох лагерийн төлөөлөгчид улс орнууд хоорондоо зай барих юм бол илүү найдвартай гэдгийг нотоллоо хэмээн тайлбарлаж байна. Өнгөцхөн харахад Ковид 19 илүү сайн нэгдсэн зохицуулалттай олон улсын шийдэл хэрэгтэй гэдгийг нотлоод өгч байгаа мэт харагдана. Учир нь коронавирус улс орнуудын хилийг торох гацах зүйлгүйгээр давж, хил дамнан тархаж байхад коронагийн эсрэг арга хэмжээг улс орнууд дангаараа, дотооддоо авч хэрэгжүүлээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой мэт. Нийтийн эрүүл мэнд талаас нь харахад нэгдсэн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай.  

Хэрвээ Ковид 19 хаа нэгтээ зогсос хийж өвчнийг тодорхой орон нутгийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж чаддаг юм гэхэд юм гэхэд өвчний голомт бүхий тусгаарлагдсан орон нутаг болох аюул хаа сайгүй байсаар л байх болно. Тест, эмчилгээ, тарилга буюу вакциныг гарган авсныхаа дараагаар цаг алдалгүй, аль болох өргөн хүрээнд эмчилгээнд нэвтрүүлж чадвал цар тахлыг илүү хурдан дарах боломжтой. Шинжлэх ухааны мэдлэгийн солилцоо сайн байх тусам эм, тарилгуудыг гарган авах судалгаа, туршилтын цаг тэр хэрээр богино байх болно. Засгийн газрууд аяллыг хязгаарлах, нийгмийн зай барих зэрэг арга хэмжээнүүдээ хэр сайн уялдуулан зохицуулснаас хямралаас гарах арга зам хэр дардан байх нь хамаарна.

Хямралууд хөгжлийн өнөөгийн хандлагуудаас заримыг нь илүү бэхжүүлж заримыг нь хурдасгах болно. Ковид 19-ийн цар тахал цаг хугацааны хувьд даяаршил ба дайны дараах үед тогтсон олон улсын дэглэмийг эсэргүүцсэн популист-нативист эсэргүүцлийн үетэй давхцаж таарлаа.

Цар тахал нь хүмүүсийн амь насыг бүрэлгэж буй зөрчилдөөнүүдийг арилгахын тулд гаргаж буй хамтын хүчин чармайлтаа бэхжүүлэхийг шаардаж байна. Гэхдээ зөрчилдөөнийг арилгахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг зөвхөн хамгаалалт шаардлагатай байгаа нутгийн хүн амд туслахаар хязгаарлах нь хангалтгүй юм. Цар тахлын нөлөөгөөр бий болсон нийгэм, эдийн засгийн нэмэлт стресс нь улс орнуудын дотоодын болон улс хоорондын зөрчлүүдийг хурцатгаж үр дүнд нь төрийн нэр хүндийг улам сулруулах эсвэл тахлын өмнө эргэлтийн цэг дээрээ ирчхээд байсан орнуудад, тэр ч байтугай төрийн задралд хүргэж болох юм. Илт харагдаж байгаа олон хүний амь насны төлөөсийн зэрэгцээ Ковид-19-ийн тархалт хяналтаас алдуурч болзошгүй, эсвэл хяналт нь суларсан хилээр түрэн орж ирэх цагаачдын урсгал гэх мэт шинэ, өсөлттэй салбарууд ч бий болж болзошгүй юм. Үүнээс гадна төрийн бус актёруудын өмнө үүссэн эмх замбараагүй байдлыг ашиглан хөлөө олох, эрх мэдлээ бэхжүүлэх илүү олон боломж гарч ирж болзошгүй юм. Эцэст нь хэлэхэд олон улсын хамтын ажиллагаанд маш тодорхой эдийн засгийн шалтгаан бий болно. Улс орнууд хямралд хамгийн хүндээр өртсөн орнуудад үзүүлэх тусламжаар дамжуулан бүх орнуудын болон өөрийн оронд тохиолдох дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн сүйрлийн үр дагаврыг зөөллөж болох юм. Харин цар тахал улс орнууд хоорондын үзэл бодолдоо харилцан хүндэтгэлтэй хандах хандлагыг бэхжүүлсэн. Хямралууд өнөөгийн хөгжлийн зарим хандлагыг бэхжүүлж заримыг нь хурдасгах болно. Өдгөө хүндэрчхээд байгаа хямралуудыг бол улам хүндрүүлэх болно. Ковид 19 цар тахал цаг хугацааны хувьд улс орнуудын дотоодын болон улс хоорондын тэгш бус байдал дээр дөрөөлсөн даяаршил ба дайны дараах үед тогтсон олон улсын дэглэмийг эсэргүүцсэн популист-нативист эсэргүүцэлтэй давхцан тохиож байна.

Ирээдүйн нэгэн алсын хараа бол: Ирэх саруудад, жилүүдэд үндэсний төвшинд тохиох ноцтой хомс, зүдүү байдал нь олон улсын эв санааны нэгдлийг давж дийлэхийн аргагүй өндөр өртөг бүхий тансаглал мэт харагдуулах болно.

Хүйтэн дайны дараагаар тогтсон эдийн засгийн системийг “олонхийн төлсөн мөнгөнөөс цөөхөн хэдэн хүнд ашиг олох боломж олгодог систем” хэмээн шүүмжлэгчид шүүмжилдэг нь оргүй ч үг биш. Энэ хооронд НҮБ-ыг тэртээ дээр үед болж өнгөрсөн дайны ялагчдыг бусдаас дээгүүр тавьдаг, эрх мэдлийн хоцрогдсон бүтцийг илэрхийлдэг, дэлхийн өмнөдийн орнуудын зохистой хэмжээнд төлөөлөлтэй байх эрхийг нь бүрэн хангадаггүй, хуучин цагийн үлдэгдэл хэмээн шүүмжлэх боллоо. 1945 онд НҮБ-ыг үүсгэн байгуулж байхад дэлхийн өмнөдийн зарим орнууд тусгаар тогтнолоо ч олж чадаагүй байсан. Үүний зэрэгцээ нэн ялангуяа 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш ОХУ-аас Турк, Унгар, Бразил, Израиль, АНУ хүртэлх олон оронд нийгэм эдийн засгийн сэтгэл хангалуун бус байдлын улмаас популизм, нативизм, авторитаризмын олон хэлбэр бий болоход хүргэжээ.

Популизм, нативизм, авторизмын олон хэлбэрүүдийн хөгжил Ковид 19-ийн хямралын улмаас улам хүчирхэгжих магадлалтай. Ирээдүйн алсын харааны нэг нь: Ирэх саруудад, ирэх жилүүдэд үндэсний төвшинд тохиох ноцтой хомс, зүдүү байдал нь олон улсын эв санааны нэгдлийг давж дийлшгүй өндөр өртөгтэй тансаглал мэт харагдуулах болно. Улс орнуудын улс ардын аж ахуй агшихад хүрвэл нөөцүүд шавхагдаж, засгийн газрууд өөрийн орны хүн амын хангамжийг доголдуулахгүй байхын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Улс төрийн удирдлагуудын өмнө хөгжлийн хамтын ажиллагаа, олон улсын эрүүл мэнд, тусламжийн байгууллагууд , дүрвэгсэд эсвэл дипломат идэвх санаачилгуудыг санхүүжүүлэх сорилт улам хүндэрсээр байх болно. Өөрийн орондоо байгаа иргэдийн сэтгэл ханамжгүй байдал нь олон улсын системд уур бухимдлаа гаргах, сонор соргог байдал нь дээшлэх хэлбэрээр илрэх болно. Удирдлагын энэ вакуум дотор хямрал дээд цэгтээ хүрэхийн алдад өгөөмөр харамгүй тусламж үзүүлж байгаагаа телевизийн камеруудын өмнө харуулан хүч нэмсээр Хятад тэргүүн эгнээнд гарч ирж болзошгүй юм. 

Дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлсэн хэвээр байгаа АНУ-ын зүгээс ирээдүйд тавих шаардлага нэгэн адил хохирол амсах болно. Трампын засаг захиргаа цар тахлын менежмент хийхдээ бүтэлгүйтсэн нь, дэлхийн бүх хүн амыг хамгаалахаа байг гэхэд өөрийн орны иргэдийг хамгаалах чадваргүй байсан гэдэг мэдрэмж. Дээрээс нь хатууг хатуугаар сөрөх цаг ирэхэд хойш суусан гэдэг мэдрэмж дайран дээр давс үрэх мэт. Удирдлагын энэхүү вакуумд өгөөмөр харамгүй тусламжийн гараа сунгаж байгаагаа камерын өмнө найрсаг харуулсаар Хятад улс тэргүүн эгнээнд гарч ирж болзошгүй юм. Гэсэн хэдий ч Хятад улс тахлын эхний үед зохистой арга хэмжээг цаг тухайд нь авч чадаагүй, түүнийх нь гор дотоод бодлогод үйлчлэх үйлчлэл, нөлөө эдийн засгийн гүнзгий агшилт доод цэгтээ хүрэх үед гарч ирж болзошгүй юм. 

Ковид 19 бүтцийн алдаатай олон улсын системээр дэлхий дахиныг хамарсан хямралыг даван туулах ямар өндөр өртөгтэй вэ? гэдгийг ил гаргаж тавилаа. Дараагийн хямралыг огт олон улсын системгүйгээр даван туулах шаардлагатай болох юм бол өнөөгийнхөөс илүү дор, өртөг нь илүү өндөр байх нь ойлгомжтой.

Хэн нь, ямар орон орой дээр байр сууриа эзэлснээс үл хамааран /хэрвээ хэн нэг нь орой дээр нь гарч ирэхийг хүсвэл шүү дээ/ цар тахлын улмаас бий болсон нийгэм, эдийн засгийн итгэл найдвараа гээсэн байдал өнөөгийнхөөс илүү хүчтэй нативист, гадны бүх зүйлийг эсэргүүцэх давалгааны замыг нээж өгөлгүйгээр өнгөрнө гэж бодохын ч хэрэггүй болов уу. Олон оронд гадаадын иргэд, үндэсний цөөнхийг золигт гаргах оролдлого аль хэдүйн газар аваад байна.

Хэзээ нэгэн цагт өнөөгийнхөөс илүү давуу талуудтай, илүү хүчирхэг олон улсын дэглэм тогтох болов уу? Магадгүй л юм. Холбоотнууд дэлхийн хоёрдугаар дайнд ялаа ч үгүй байхдаа дэлхий дээр том талбайг хамарсан их түймэр дахин дэгдэх аюулыг зайлуулахын тулд дайны дараах дэглэмийн концептийг гаргаж эхэлсэн байдаг.

Тэдний байгуулсан дэглэм зарчмын сул талуудтай. Уг дэглэм дэлхийн засаглал байгуулах бүтэшгүй мөрөөдлөөс эхтэй ч хоорондоо өрсөлдөгч их гүрнүүдийг тухайн дэглэмд залснаас хойш уг дэглэмд өнөөгийнхөөс илүү үр бүтээлтэй ажиллаж байсан түүх байхгүй.

Уг дэглэмд олсон амжилт олон байгаагийн зэрэгцээ бүтэлгүйтсэн нь ч олон. Энэ систем нь 1940-өөд онд байгуулагдаж байсан үеийнхээ хүчний харьцааг хэвээр хадгалахыг эрхэмлэдэг тэр систем хэвээрээ үлдсэн юм. 2020 онд шинэ, тогтвортой үйл ажиллагаатай дэглэм байгуулах тухай бодолцож эхлээд байна. Уг дэглэмийн хүрээнд олны дунд санаа зовоосон асуудал болоод байгаа тэгш байдлыг хангах асуудлыг харгалзан үзвэл олон орны дэмжлэгийг хүлээж болох юм. Нэгэнт тогтсон зохион байгуулалтын орыг гэв гэнэтхэн тухай үед дэгдсэн маргаан, тэмцэл эзэлдэг шинэ дэлхий дээр бид арга эвээ олох л хэрэгтэй болчхоод байна. Эмх замбараагүй байдал түр зууртаа цэгцэрсэн мэт харагдаж байвч дайны дараах үеийн гунигтай, сүйтгэлтэй, байж магадгүй болчхоод байна. Ковид 19 бүтцийн алдаатай олон улсын системийн тусламжтайгаар дэлхий дахиныг хамарсан хямралыг ямар өндөр өртгөөр даван туулдаг вэ? гэдгийг ил гаргаж тавилаа. Дараагийн хямралыг огт олон улсын системгүйгээр давах туулах хэрэгтэй болох юм бол, өнөөгийнхөөс илүү өндөр өртөг шаардагдах нь ойлгомжтой. 

Роберт Маллей бол Олон улсын хямралын бүлгийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал юм. Ерөнхийлөгч Обамагийн үед тэрээр Ойрх Дорнодыг хариуцсан тусгай мэргэжилтэн байсан.

Энэхүү нийтлэл нь анх Герман хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн. 

Герман хэлнээс орчуулсан Чогдонгийн Оюунгэрэл.

(c) Project Syndicate

Энэхүү нийтлэлд зохиогч өөрийн хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Фридрих-Эберт-Сангийн байр суурьд нийцэж байх албагүй.

Фридрих-Эбертийн-Сан
Монгол дахь

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org


эхлэл хэсэгт буцах