![]() |
Хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь Фридрих Эбертийн Сангийн Монгол дахь үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг юм. Бид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үздэг учир улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтарсан сургалт, семинар зохион байгуулж ажилладаг төдийгүй үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн байгууллагуудын эмэгтэй идэвхтэн сонгуультануудад зөвлөгөө өгдөг. Мөн эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог баталгаажуулахын төлөө ажиллаж байна.
Учир нь өнөөгийн эдийн засгийн хямралын үед нэн тэргүүнд эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байдал дордох аюул нүүрлээд байна. ФЭС сүлжээнийхээ байгууллагуудтай хамтран шилжилтийн үеийн нийгэмд эмэгтэйчүүдэд тулгардаг онцлог сорилтуудыг даван туулах шийдлийг хамтдаа хайж дэмжин ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах зорилт үүнд онцгой чухал байр суурь эзэлдэг.
Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс
Mendee, Jargalsaikhan