![]() |
Дэлхийн хоёр том гүрэн БНХАУ, ОХУ-ын хооронд оршдог газар зүйн онцгой байршлын улмаас Монгол улсад гадаад бодлого онцгой чухал байр суурийг эзэлдэг. Монгол улсын гадаад бодлогын суурь зарчим нь төвийг сахисан бодлого бөгөөд төвийг сахих зарчмаа гадаад бодлогын яриа хэлэлцээний идэвхтэй стратегитай холбон хэрэгжүүлдэг. Монгол Улсын гадаад бодлогын онцлог нь Зүүн хойд Азид чухал зуучлагчийн үүргийг гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг.
Монгол улсын Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад оруулж буй энэхүү хувь нэмрийг бид өндрөөр үнэлж олон улсын бага хурал, Европын эрдэмтэд, улс төрчдийн хоёр талт уулзалт зэрэг яриа хэлэлцээрийн форматыг дэмжиж ажилладаг. Гадаад бодлогын хамтын ажиллагааны салбарт Монголын Стратегийн Судалгааны Хүрээлэн манай сангийн чухал түнш бөгөөд тус хүрээлэнгээс жил тутамд зохион байгуулдаг "Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын бага хуралд дэмжлэг үзүүлдэг.
Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс
Mendee, Jargalsaikhan