![]() |
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон хэвлэлийн эрх чөлөө нь Монголын чухал үнэт зүйлсийн нэг юм. Монголын хэвлэл мэдээллийн орчин олон талтай. Монголд өнөөдөр олон тооны өдөр тутмын сонин, телевиз үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээний ач холбогдол өссөөр байна. Германтай харьцуулахад Монголын улс төрд фейсбүүкийг илүү өргөн хэрэглэдэг. Аль нэг улс төрийн намыг даган туйлширсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, худал хуурмаг мэдээлэл, гүтгэлэг доромжлолын тухай гомдол онлайн болон оффлайн хэлбэрээр олонтаа гардаг. Бид хэвлэл мэдээллийн ардчилсан өөрийн зохицуулалтыг дэмждэг бөгөөд 2015 онд ардчилсан зарчмаар байгуулагдсан Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийг дэмжин ажиллаж байна. Бид энэхүү биеэ даасан, хараат бус, ардчилсан өөрийн зохицуулалтын шинэ тулгар байгууллагыг бэхжүүлэхэд олон арга хэлбэрээр дэмжиж байна.
Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс
Mendee, Jargalsaikhan