Нийгмийн шударга ёс

  • Зураг: Монгол дахь ФЭС

Монгол Улсын эдийн засаг нэг хүнд ногдох өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувь хэмжээ багатай, нүүдлийн мал аж ахуйн бүтэц давамгайлсан хөдөө аж ахуйн орноос дэлхийн зах зээл дээр түүхий эдийн томоохон нийлүүлэгчийн байр сууринд шилжих эрчимтэй үсрэлтийн үедээ явж байна.

Олон улсын шинжээчид Монгол улс байгалийн баялгийн асар их нөөцтэй, нэн ялангуяа дэлхийд хоёрдугаарт орох зэсийн нөөцтэй гэж үздэг. Монгол Улс зэс, молибден, хайлуур жoнш, алт, нүүрс, уран, цагаан тугалганы арвин нөөцтэй бөгөөд дэлхийд байгалийн баялгаараа тэргүүлэгч орнуудын тоонд багтдаг.

2000 оны эхээр байгалийн нөөцөө ашиглаж эхэлсний үрээр тус улсад эдийн засгийн эрчимтэй сэргэлтийн үе эхэлсэн. Эдийн засаг нь эрчимтэй өссөн ч ядуурлыг дорвитой бууруулж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд нөлөө үзүүлээгүй. Сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ буурч, эрэлт зогсонги байдалд орсноор Монгол улсын эдийн засгийн байдал ноцтой хүндэрсэн. Фридрих Эбертийн сан үйлдвэрчний эвлэл, засаг захиргаа болон улс төрийн салбарын түншүүдтэйгээ хамтран Монголын нийгмийн хамгааллын тогтолцооны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хямралаас гарах социал-демократ арга замыг эрэлхийлэх, хөдөлмөр эрхлэлтийн статусаас үл хамааран хүн бүрийн нийгмийн хамгааллын суурь түвшнийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Монголын үйлдвэрчний эвлэлүүд нь нийгмийн түншлэлийн хариуцлагатай түнш, хувийн хэвшилд ажиллагсдын эрх ашгийг хамгаалагч учраас бид дэмжиж ажилладаг. Мөн дэвшилтэт улс төрийн намуудад эдийн засгийн бодлого хөтөлбөрөө улам боловсронгуй болгох чиглэлээр зөвлөгөө өгдөг. Бид Герман болон бусад Европын улсуудаас мэргэжилтэн урьж Монголын нийгмийн баримжаат төрийг цаашид хөгжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр туршлага солилцох уулзалт ярилцлага зохион байгуулдаг.

Мэдээ

22.02.2021

СҮРГИЙН ДАРХЛАА ТОГТООХ МӨРӨӨДЛИЙН ЗОРИЛТ

Сүргийн дархлаа тогтоох явдал бидний мөрөөдлийн зорилт. Гэвч хэрхэн тогтоох вэ? гэдэг асуудал болно. Зарим хэсэг маань хүлээх ёстойг чухалчилж, нөгөөх...


дэлгэрэнгүй

 
17.02.2021

Саран дээр буулт хийх 2021 он

Нэгэн шинэ даалгавар гүйцэтгэх цаг ирлээ. Засгийн газрууд инновацыг урагшлуулах хэрэгтэй байна. Үүний тулд тэд эрсдэл хийж олон нийтийн ашиг сонирхлыг...


дэлгэрэнгүй

 
18.01.2021

Цар тахлын дараа, хямарсан эдийн засгаа сэргээх “санхүүгийн эх үүсвэр” байгаа юу?

2020 он, хүн төрөлхтний түүхэнд “том хохирол амссан, эдийн засгийн гүн хямралд өртсөн, хатуу жил” гэдгээрээ үлдэх болно.


дэлгэрэнгүй

 

Фридрих-Эбертийн-Сан
Монгол дахь

Ландмарк төв
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Чингисийн өргөн чөлөө 13
Шуудангийн хайрцаг 831
14251 Улаанбаатар
Монгол Улс

+976 11 31 2892

info(at)fes-mongolia.org


Биднийг дагаарай!

Биднийг дагаарай!

Цаг үеийн сэдвүүдийн тухай бидэнтэй манай Фейсбүүк хуудсаар дамжуулан санал бодлоо хуваалцаарай.
дэлгэрэнгүй

Нийтлэгдсэн бүтээлүүд

эхлэл хэсэгт буцах